Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХААЦУ-ын 1-р сарын хоёрдугаар арав хоногийн мэдээний байдал:
Агаарын температур: Тус арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 17,2 -25,3 градус хүйтэн, Цэнгэл сумын нутгаар өдөртөө 26,4 градус, шөнөдөө -36 градус хүйтэн байсан.Өдөртөө үнэмлэхүй их температур ихэнх нутгаар 7-15 градус хүйтэн ба шөнөдөө нийт нутгаар 29-34 градус,Даянд 37 градус хүйтэн байв.
Хөрсний температурын хувьд: Өдөртөө үнэмлэхүй их температур ихэнх нутгаар 3-10 градус хүйтэн байсан ба шөнөдөө үнэмлэхүй бага температур нийт нутгаар 32--38градус ,Даян,Алтайд 40градус хүйтэн болсон байна.
Цас: Тус арав хоногт нийт нутгаар 0,1-1,0 мм тунадас орсон.Алтайд 14см ,Даян багийн нутгаар 17см зузаан цастай байна.
Салхи:Тус арав хоногт ихэнх нутгаар 2-10м/с ,хамгийн их нь Өлгийд 14 м/с хүрч цасан шуурга шуурсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд мал оторлох ,нэмэгдэл тэжээл өгөх ажлууд үргэлжилэн явагдаж байна. Нийт нутгаар уулаараа 4-10 баллын цастай , цасны хунгарын зузаан Булган,Алтайд 25-60 см ба Даян, Алтай, Булган сумын төвүүдэд 4-16см зузаан цастай ,бусад сумын төвүүдэд 0-3см цастай өвөлжилтийн байдал ихэнх сумдад хүндрч бэлчээрлэлтгүй их хүйтэн байна.
Тойм бичсэн :ХААЦУ-н инженер Х.Азине.